Танилцуулга

Эрхэм зорилго

Хүүхдийн хэрэгцээг хангасан бодит амьдралын загвар  “Сэдэвт тоглоом”-ын  орчинг хамт олон, эцэг эхийн оролцоотойгоор  бүрдүүлэн амьдралын зөв дадал хэвшилтэй, эрүүл чийрэг, өөртөө итгэлтэй, өөдрөг сэтгэлтэй  хүүхдийг төлөвшүүлнэ.

Уриа

Хүүхдийн хөгжлийн өнөөдөртэй биш, харин маргааштай алхаагаа тааруулан алхацгаая.

Танилцуулга

Хэрлэн сумын 15-р цэцэрлэг нь  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нарын санаачлагаар Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар  4-р багийн нутаг дэвсгэрт  баригдаж 2017 оны 2-р сарын 8-наас үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Манай цэцэрлэгт Хэрлэн сумын 4-р багийн Хан-Уул 1-16 дугаар эгнээ, Өвөр эрээн,  Гандан, Зангиат 16-28 дугаар эгнээ, орон сууцны 79,80,81 дүгээр байрны 2-5 насны хүүхэд  бага бүлэгт-61, дунд бүлэгт-32, ахлах бүлэгт-30, бэлтгэл бүлэгт-27 нийт 150 хүүхэд суралцаж байна.

Цэцэрлэгийн багш нар нь 100% мэргэжлийн багшаар хангагдсан, тэргүүлэх зэрэгтэй багш-1, заах аргач зэрэгтэй багш-2 ажиллаж байна.

 

Сэтгэгдэл